“ФАРМАСОФТ” Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цогцолбор /ШУҮЦ/ ХХК нь эрүүл мэндийн салбарын найдвартай түнш юм.  Бидний эрхэм зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Тус зорилгод хүрэх аргын нэг бол бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд хяналт тавих явдал юм. Аюулгүй байдлын талаарх мэдээлэл цуглуулах нь компанид өвчтөн, эмч нарыг эмийн талаарх хамгийн бүрэн бүтэн, найдвартай мэдээллээр хангах боломжийг олгодог бөгөөд энэ нь эмч нарт өвчтөний эмчилгээг илүү сайн хянах боломжийг олгодог. Бид ёс зүйн зарчим, хууль эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөх замаар аюулгүй байдлын мэдээллийг цуглуулж, боловсруулж, үнэлж, зохицуулалтын байгууллага, эмч нарын анхааралд хүргэдэг.

Хэрэв та “ФАРМАСОФТ” ШУҮЦ ХХК -ийн эмийг хэрэглэх явцад илэрсэн сөрөг үр дагаврууд ба / эсвэл тус эмийн хэрэгслийн үр нөлөө, чанарын талаарх гомдол гарсан бол дараах хаягаар мэдээлнэ үү:

  • хаяг: 109544, Москва хот, Энтуазистын өргөн чөлөө, 2-р байр
  • цахим хаяг: pv@pharmasoft.ru
  • эсвэл дараах утсаар холбоо барина уу: +7 (495) 626-47-55

Бидний хувьд тус мэдээлэл нь маш чухал ач холбогдолтой! Таны туслалцаа нь манай компанийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүнг сайжруулах, өвчтөний эрх, халамж, аюулгүй байдлыг хамгаалахад тусална.